Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 9410 хүнд шинжилгээ хийхэд 122 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4083 болсон байна. Дотоодод халдвар авсан хүний тоо 3551 боллоо.
Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 118 хүн илэрч нийслэлийн хэмжээнд халдварын тоо 3203 боллоо. Харин орон нутагт 3 илэрсэн байна.
Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй сумд хоёр, Төв аймгийн Зуумод нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Нурсултан – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онцгоор ирсэн нэг хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 122 хүний 117 нь өмнө нь халдвар авсан өвчтөнүүдийн ойрын хавьтал байна. Эдгээр хүмүүсийн 111 нь эхний шинжилгээгээр, 5 хүнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр тус тус илэрсэн байна.
Л.Баяр