Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний 2 сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2021 оны 2 дугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 298.6 мянга, хонь 159.6 мянга, үхэр 52.9 мянга, адуу 26.0 мянгаар, тэмээ 3.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.3 хувийг ямаа, 29.5 хувийг хонь эзэлж байна.
Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0.4%) нь 2021 оны эхний 2 сард хорогдсон байна. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хээлтэгч мал 7.1-75.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79.8 хувийг эзэлж байна. Харин хээлтүүлэгч малын хорогдол 7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга, ат 10 толгойгоор тус тус хорогдсон байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо