2021-03-13 10:281min00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

byyhpw_117597535_2468548273438100_2993130222390672849_o_x974

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр/2021.03.12/19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд  газардлаа.

Тус онгоцоор 166 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.