Улаанбаатар хотод коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор найман аймаг Улаанбаатараас зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Төв аймагт харьяаллын бус иргэнийг нэвтрүүлэхгүй, зөвхөн аймгийн иргэдийг хүлээн авах Засаг даргын шийдвэр гарчээ. Мөн Архангай аймаг дотроо Чулуут сумаас орох, гарах хөдөлгөөнөө энэ сарын 6-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар мөн хязгаарласан байна.
Иймд нийслэлээс дээрх аймаг руу очихоор төлөвлөсөн иргэд зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай байх бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангасан иргэнийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.
Б.Эрдэнэ