Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр өглөө ХӨСҮТ-д ажиллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзул нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Сүүлийн үед тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хавьтлуудын тоо ч нэмэгдэж байгаатай холбоотойгоор буудлуудын хүрэлцээ муудсан.
Өчигдрийн байдлаар 1160 гаруй хавьтлыг гэрийн тусгаарлалтад оруулсан. Энэ хүмүүсийг хянах, 14 хоногийн хугацаанд 2 удаа шинжилгээ авахаар хүн хүч, машин тоног төхөөрөмжийн асуудал бэрхшээлтэй болж байна.
Буудал тусгаарлавал дараа нь хавьтлын хяналтаа хийхэд амар байдаг. Өдөрт манай эмнэлэгт 200 гаруй хүн 24 цагаар ажилладаг. Тасагт 10 баг ажиллаж байна. 3 лабораторит 14 хүн хонож ажиллаж байна. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Амьсгалын аппаратад орох хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүн, хүч дутагдалтай байна. Нэг хүнд хүн дээр 10 хүн тасралтгүй ажилладаг. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байна.
Л.Баяр