Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 19341 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 103 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 102 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулын онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.
Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Л.Баяр