Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 19341 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 103 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 102 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулын онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.
Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
СХД-ийн 5 дугаар хороо
ЧД-ийн 6 дугаар хороо
СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3664 болсноос дотоодын халдварын тоо 3134 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 668 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 2
- Хүнд 2
- Хүндэвтэр 41
- Хөнгөн 692 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 62 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3664 үүнээс эдгэрсэн 2,936 буюу 80 хувь байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2789 байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Төв аймагт 3 тохиолдол гарсан байна.
- Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
- Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217тохиолдол байна.
- Дархан-Уул аймгийн голомт нийт 45тохиолдол байна.
- Орхон аймгийн голомт нийт 25тохиолдол байна.
- Дорноговь аймгийн нийт 32тохиолдол байна.
- Говьсүмбэр аймгийн голомт нийт 4тохиолдол байна.
- Архангай аймгийн голомтод нийт 3тохиолдол байна.
Л.Баяр