Оросын коронавирусийн эсрэг “Спутник V” вакциныг Европын эм бэлдмэлийн агентлаг (EMA)-аас Европын холбоонд хэрэглэхийг сайшаахгүй байсан ч Итали улсад үйлдвэрлэнэ гэж Итали-Оросын худалдааны танхимын ерөнхийлөгч Винченцо Трани мэдэгдлээ.
Итали-Оросын худалдааны танхимаас өмнө нь тус сан болон Швейцар-Италийн Adienne Pharma & Biotech компанитай хамтран Италид “Спутник V” вакцин үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Итали-Оросын худалдааны танхим энэ гэрээнд гуравдугаар сарын 8-нд гарын үсэг зуржээ.
La Repubblica сонинд мягмар гарагт мэдээлснээр бол “Спутник V”-ийг Капонаго хотын Adienne Pharma&Biotech үйлдвэрт долоодугаар сараас эхлэн үйлдвэрлэх юм байна.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан Э.Март