Засгийн газрын хуралдаанаар Дарханы арьс, ширний цогцолборын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсжээ. Тус цогцолборын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна.
2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тонн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллах юм. Ингэснээр 2500 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ. Мөн бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх юм байна.
Б.Эрдэнэ