Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р хорих анги дээрээс мэдээлэл хийх үедээ “Ариг” банктай холбоотой асуудал дээр шүүгчид авилга авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа талаар мэдэгдсэн юм.
Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмгөөлөгч хүн шүүхэд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдал үүсчхээд байгаа юм. Энэ зүгээр нэг хүмүүс цугласан архидалт байгаагүй. Үүний цаана маш олон хэргүүдийг нэр бүхий зарим шүүгч, прокуроруудтай нийлж, тэр байтугай зарим нэг банк, шулуухан хэлэхэд “Ариг” банктай холбоотой асуудлыг зарим нэг субъектээс булааж авах үйл ажиллагааг зохион байгуулсан нь илэрч байгаа. Тэндээс зарим тохиолдолд шүүгч нар шан харамж авсан байж болзошгүй, авилга авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Энэ асуудал шалгагдаад явна. Энэ хэрэгт нөлөө бүхий албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нь тогтоогдож байгаа” хэмээв.
Н.Батаа