Шүүслэг, аманд ороод хайлах мэт мэдрэмж төрүүлэх амттай бөгөөд хийхэд хялбар гахайн шарсан хавирганы жорыг хүргэж байна.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Давс – 2 ц.х
Нунтаг сармис – 2 ц.х
Паприка – 1 ц.х
Нунтаг сонгино – 1 ц.х
Улаан перц – 1 ц.х /халуун ногоонд дургүй бол алгасах/
Зира – 1 ц.х
Хар перц – 1 ц.х
Гахайн хавирга – 2 кг /дундуур нь хуваалгаж авсан/
Оливын тос BBQ соус
Хийх заавар:
1. Хуурай амтлагчуудаа холино.
2. Хавиргаа сайтар арчиж, хатаагаад, дотор хальсыг хуулж, илүүдэл өөхийг авна.
3. Шарах шүүгээний лист дээр тунгалган цаас ахиухан дэвсэж бэлдэнэ.
4. Дээр нь хавиргуудаа тавиад, оливын тос түрхэн урьдчилж бэлдсэн амтлагчуудаа тараана.
5. Тунгалган цаасаараа сайтар ороогоод, урьдчилан халаасан 180С градустай шарах шүүгээнд хийж 2 цаг болгоно.
Жич: Хэрэв битүү чанагчид хийх бол 1 литр алимны жүүсэнд дээрх амталсан хавиргаа хийн, 25 минут буцалгана.
6. Шарах шүүгээнээсээ гаргаад, торон лист рүү шилжүүлж, BBQ соус хоёр талд нь түрхэнэ.
7. 240С градуст халаасан шарах шүүгээндээ хийгээд, 10 минут шараад бэлэн болно.
Эх сурвалж:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч