Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3153 болсноос дотоодын халдварын тоо 2641 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 696 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 5
- Хүндэвтэр 57
- Хөнгөн 591 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3076 үүнээс эдгэрсэн 2,442 буюу 78,5 хувь байна.
Л.Баяр