2021-03-04 12:291min00

Орон нутаг руу зорчих иргэд дараах бичиг баримтыг биедээ авч явахыг зөвлөж байна

asuumj-towchoo

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдсэн. Иргэд PCR шинжилгээгээ өгөөд, хариу нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. Харин хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардахгүйг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэлж байв.

Орон нутаг руу зорчих иргэд дараах бичиг баримтыг биедээ авч явах ёстойг зөвлөлөө.

Үүнд:

-Иргэний үнэмлэх

-ПСР шинжилгээний бичиг

-Хамт яваа гишүүдийн аль нэг нь шинжилгээ өгсөн байж болно. \Гэр бүлийн гишүүн гэдгийг нотлох баримт\

Мөн тасалбараа онлайнаар захиалах зааварчилгааг хүргэж байна.

Авто тээврийн үндэсний төв