2021-03-04 11:241min00

Сүүлийн 24 цагийн дотор 55 хүн эдгэрлээ

em4-1024x683

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3076 болсноос дотоодын халдварын тоо 2564 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 657 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 57
  • Хөнгөн 591 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3076 үүнээс эдгэрсэн 2,415 буюу 78,5 хувь байна.

 

Л.Баяр