Билл Гейтс ирэх өвөл дуустал амны хаалт зүүнэ гэв

Microsoft компанийн үүсгэгч, дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс коронавирусийн цар тахлын нөлөөгөөр авсан зарим хязгаарлалтын арга хэмжээ ирэх жилийн хавраас суларна гэж мэдэгдлээ.
“Хаврын сүүлчээр юм уу зун л бид байр байдлаа бүрэн өөрчилж болох тоондоо хүрэх болно” хэмээн тэрбумтан таамаглажээ.
65 настай Гейтс COVID-ын 2 тун вакцин хийлгэсэн ч гэлээ амны хаалт зүүхээ зогсоохгүй гэж мэдэгджээ. Энэ арга хэмжээг өвөл хүртэл хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн аж.
Үүнээс өмнө Билл Гейтс коронавирусийн халдвараас бүрэн хамгаалахын тулд 3 тун вакцин хийлгэх хэрэгтэй. Учир нь вирус мутацлагдаж байгаа гэжээ.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март