Манай улсад коронавирусийн дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 4926 хүн коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг тариулаад байгаа аж. Эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинд хамруулах ажил үргэлжилж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулах 30 цэг ажиллаж байгаа юм байна.
Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд зонхилон тохиолдож байгаа урвалуудыг танилцуулбал,
- 180 хүнд толгой өвдөх,
- 102 хүнд тариулсан газар хөндүүрлэх,
- 91 хүнд үе мөч өвдөх,
- 86 хүнд ядрах, 69 хүнд бие арзайх,
- 68 хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.
Урвал илэрч байгаа нь тухайн хүний биед дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай гэж ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Л.Баяр