Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс