Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр цуцлагдаж, коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх гэж байна. Энэхүү вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ.
Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150,000 тунг манай улс өчигдөр хүлээн авсан.
Уг вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм.Өнөөдөр эхлэх вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд хамрагдах юм.
Л.Баяр