“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс 24, бусад тохиолдлын ойрын хавьтлууд болох 31 хүнээс халдвар илэрлээ

2021-02-22 11:201min0
covid4

Хоёрдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 36903 шинжилгээ хийлээ.

Ингээд 55 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүний 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Харин 31 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 102 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй