Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас эцэг эхчүүд болон хүүхдийн асран хамгаалагч нарт зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
-Нэг хүртэлх насны хүүхэд утас, телевиз үзэхгүй байх.
-Хоёроос дөрвөн настай хүүхэд хамгийн ихдээ нэг цаг дэлгэц ашиглах.
-5-аас дээш настай хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хянаж, хязгаарлах
Коронавирусний халдварын тархалтаас сэргийлж хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор энэ үед хүүхдүүд онлайн хичээл, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох, тоглох зэргээр дэлгэцийн хэрэглээ ихэсч байгаа гэнэ. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн гэртээ дэлгэц ашиглалтын дүрэм тогтоох. Цаашлаад хүүхдээ цахим орчинд юу үзэж, ямар хүмүүстэй харилцаж байгааг хянахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн интернэт орчинд хэрхэн аюулгүй байх талаар зааж, зөвлөж сургах хэрэгтэйг анхааруулж байна.