ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г бүртгүүлэх ажлыг Засгийн газар анхааралдаа аваад буй.
Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн энэ бүжигийг хойч үедээ өвлүүлэх зорилгоор Ховд аймагт “Бий биелгээний улсын анхдугаар наадам-2017” соёл урлагийн цогц хөтөлбөрийг гурван өдөр зохион байгуулхаар болжээ.
Ирэх сарын 1-нд эхлэх энэ хөтөлбөрийг тус аймгийг ЗДТГ санаачлан БСШУЯ, Соёл урлагийн газартай хамтран ажиллаж байгаа аж.
Мөн Үндэсний Их баяр наадмын үеэр бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил, төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “ноот”-лосон эх сурвалжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилготой “Баруун монголын бий биелгээ” эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.
Бий биелгээ бол Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон түүхэн бүжиг юм.