Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. /2021.02.20/
Дархлаажуулалтын албаны дарга Дашпагма: Коронавирусийн эсрэг дийлэнх вакциныг хоёр тунгаар хийж байгаа. Аливаа вакциныг 2,3 тунгаар дархлаажуулж байгаа үед хоёр дахь болон дараагийн тунг тухайн цаг хугацаанд нь хийх ёстой байдаг.
Судалгаагаар хэсэг газар урвал үзүүлэх, томуу төст шинж тэмдэг буюу толгой өвдөх, бага зэрэг халуурах зэрэг хариу урвал ажиглагдсан байна. Эдгээр нь тодорхой хугацааны дараа зүгээр болдог.
Манай улсад хувьсан өөрчлөгдсөн коронавирус орж ирээгүй тул вакцин бүрэн үйлчилнэ. Вакцины эсрэг заалттай иргэд вакцин хийлгэхгүй. Эмч, иргэн хоёр вакцин хийлгэх эсэхийг шийдэх тул эмчийн үзлэгт заавал хамрагдаж байж вакцин хийлгэх эсэхийг шийднэ.
Б.Эрдэнэ