Манай улс 2021 он гарснаас хойш хоёрдугаар сарын 14 хүртэл хугацаанд нийт гурван сая 322.8 мянган тн нүүрс экспортолсныг УУХҮЯ тайлагналаа.
Нүүрсний экспортын хэмжээ одоогоор өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар өсжээ. Мөн зэсийн баяжмалын экспорт 9,8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Засгийн газар энэ онд нийт экспорт өмнөх оныхоос 29,5 хувиар өсөж, 7,9 тэрбум орчим ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа.
Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2,5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь нийт төсвийн орлогын 24,3 хувийг бүрдүүлсэн юм. Цар тахлын улмаас төсөвт төвлөрүүлсэн орлогод эзлэх хэмжээ бага зэрэг багассаныг тус яамны цахим сайтад нийтэлжээ.
Б.Эрдэнэ