Баянгол дүүргийн 63 мянган өрх шинжилгээнд хамрагдлаа

Баянгол дүүрэг “Нэг хаалга–Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 63,000 өрхөө өргөтгөсөн шинжилгээнд хамруулж, амжилттай зохион байгуулж дууслаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12, 13, 17-ны өдөр 63,000 өрхийг суурин 56 цэг, явуулын 97 цэг дээр шинжилгээнд хамруулсан байна.
Уг ажилд үүрэг гүйцэтгэн ажилласан:
– БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, дэмжин туслалцсан БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд
– Дүүргийн ЗДТГ, 25 хороодын ажлын алба, харъяа хэлтсийн албан хаагчид
– Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид
– Наркологийн эмнэлгийн хамт олон
– Мөн тээврийн үйлчилгээ үзүүлсэн “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нар оролцов.
Л.Баяр