Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг бизнесийн үйл ажиллагааг үе шаттай нээхтэй холбоотойгоор УОК-оос ААН-д ажлын байран дээрээ баримтлах халдвар хамгааллын нийтлэг түр журмыг боловсруулах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
УОК-ын дэд дарга бөгөөд Батлан хамгаалахын сайд бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Засгийн газрын хуралдаанд нийтлэг түр журмыг танилцуулсан байна.
Нэр бүхий 13 төрлийн ААН-ийн бизнесийн 57 үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж өөр өөр зайлшгүй шаардлагууд тавигдах юм байна. Жишээ нь, кино театрын үзвэрийн танхимд үзэгчид хүн хоорондын зайгаа баримталж, 30-50 хувийн танхимын дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болно хэмээн үзэж байгаа юм байна.
Л.Баяр