Улаанбаатар хотод Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний зохион байгуулалт хоёрдугаар сарын 23-нд дуусна. Үүний дараа нийт хүний ам дунд вакцинжуулах ажлыг үе шаттай эхлүүлнэ гэдгийг Засгийн газраас мэдээлсэн билээ.
Манай улс нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна. Энэ нь 18-аас дээш насныхныг гэсэн үг юм. Эхний ээлжид ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр COVAX хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн вакцинаар хүн амын 20 хувийг, харин бусад вакцинаар 40 хувийг хамруулахаар тооцсон байна.
COVAX хөтөлбөрийн вакцинаар:
-Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56047 ажилтан
-Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын 52750 төрийн албан хаагч
-50-аас дээш насны 583545 иргэнийг тус тус хамруулах юм.
Л.Баяр