Германы шүдний эмч Маркус Фелбер Focus сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ хүмүүсийг шүдээ угаахдаа ямар том алдаанууд гаргадаг болохыг нэрлэжээ.
Эмчийн хэлснээр хоолны идмэгцээ шууд шүдээ угааж болохгүй гэнэ. Учир нь пааланд хамгаалалтын давхарга үүсэхэд хугацаа хэрэг болдог байна. Энэ давхарга үүсэхгүй бол шүд гэмтэх эрсдэлтэй.
Үүнээс гадна шүдийг буйлнаас шүд гэж угаадаг аргаас татгалзахыг уриалсан байна. Учир нь сойз салстыг гэмтээж болзошгүй. Үүний оронд сойзоо баруун зүүн тийш хөдөлгөн өнгөрийг “гөвж” цэвэрлэнэ.
Түүнчлэн алим идэж шүдээ “цэвэрлэх”-гүй байхыг Фелбер зөвлөж байна. Алим нь хүчиллэг учраас пааланг гэмтээдэг аж.
Шүдний эмчийн өгсөн дараагийн зөвлөгөө бол сода болон бусад шүд цайруулагчийг байнга хэрэглэж болохгүй. Энэ нь үрэгч бодистой болохоор шүдийг мөн л гэмтээдэг байна. Харин шүдний утсыг өдөр бүр хэрэглэж байх ёстой гэжээ.