Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Эдгээр худалдааны төвүүд нь хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтыг энэ сарын 16, 18, 20, 22-ны өдрийн хооронд хийх боломжтой.
Хүнсий татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.
Үүнд:
- Ажлын үнэмлэх
- PCR шинжилгээний хариу
- Цахим үнэмлэх
- Жолооны үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Байгууллагын тодорхойлолт
Тиймээс иргэн та өөрт ойрхон хүнсний дэлгүүрт үйлчлүүлж, зах худалдааны төвүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.
Л.Баяр