Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах хариултыг өгөв.
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна.
Олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно гэлээ.
Л.Баяр