Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд буюу энэ сарын 23 хүртэл ГХЯ-ны Консулын газар 11.00-13.00 цагт иргэдэд доорх үйлчилгээг хүргэж байна.
1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:
Банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.
2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно.
Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11: 00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу.
3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.
Гадаад харилцааны яам