Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг “Өнөр” болон төвийн бүсийн 16 хорооны 20,057 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм.
Өнөөдөр шинжилгээнд хамрагдах хороод болон шинжилгээний цэгүүд:
- 12 дугаар хороо – 80 дугаар сургууль
- 13 дугаар хороо – 36 дугаар сургууль
- 14 дугаар хороо – 81 дугаар сургууль
- 16 дугаар хороо – 82 дугаар сургууль
- 17 дугаар хороо – 83 дугаар сургууль
- 18 дугаар хороо – 12 дугаар сургууль
- 19 дугаар хороо – 148-р цэцэрлэг
- 23 дугаар хороо – 143 дугаар сургууль
- 27 дугаар хороо – Хорооны байранд
- 29 дугаар хороо – 153 дугаар сургууль
- 30 дугаар хороо – 125 дугаар сургууль
- 31 дугаар хороо – 176 дугаар цэцэрлэг
- 39 дугаар хороо- 91 дугаар цэцэрлэг
- 37 дугаар хороо – Явуулын баг
- 38 дугаар хороо – Явуулын баг
- 43 дугаар хороо – Явуулын баг
62-р сургууль – Яаралтай шинжилгээ өгөх иргэд хамрагдана. Энэ нь яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.
Л.Баяр