Сүүлийн 24 цагийн дотор 29 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,383 болсноос дотоодын халдварын тоо 1871 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 1
- Хүнд 3
- Хүндэвтэр 86
- Хөнгөн 565 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.351 үүнээс эдгэрсэн 1711 буюу 71.5 хувь байна.
Л.Баяр