БОАЖ-ын сайд Н.Уртнасан Бүгд Найрамдах Чех улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродскийн санаачлагаар цахим уулзалт хийв.
Уулзалтаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа зэрлэг амьтдыг хамгаалах, сэргээн нутагшуулах, ойн менежментийг сайжруулах, ус, агаар орчны бохирдол болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг олон талт сэдвээр санал солилцлоо.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан байгаль орчны салбарт тогтвортой, амжилттай хэрэгжиж тодорхой үр дүн гарч, тахь сэргээн нутагшуулах ажил үр дүнгээ өгч, жил бүр тоо толгой нь өсөн нэмэгдэж буйг онцоллоо.
БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродски “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ойн менежмент, ус, орчны бохирдлын чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх бүх ажлыг дэмжинэ гэдгээ хэлсэн юм.
Эх сурвалж : БОАЖ