УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд орой 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ.
Үүнээс:
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 8
- Жирэмсэн 11
- Өндөр настан 1
- Эрүүл мэндийн шалтгаантай-13
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.