Бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионы үед салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй, Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа эцэслэн шийднэ.
Иймд шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээлэл нийгэмд өгөхгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын өчигдрийн цахим хурлын үеэр НОБГ-ын даргад санууллаа.
Засаг дарга Д.Сумьяабазар “НОК 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгч, иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ” гэдгийг хэлэв.
Эх сурвалж : НЗДТГ