Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхлэх тов зарласан. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийж, хөл хорионы хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулах юм байна.
Цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм.
Л.Баяр