Монгол, Японы шигшээ багийн тоглолт их наран улсад болно

2021-02-09 17:241min0
146935677_4136084206425338_3376521387796051539_o

“Катар – 2022” ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны “Эф” хэсгийн 7 дахь тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан. Харамсалтай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн юм.

Ингэснээр тус тоглолт Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Арена-д явагдахаар боллоо.
Тус тоглолтын өмнө манай шигшээ 03 сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй