Нийслэл Улаанбаатар хотод коронавирусийн халдвар голомтлон гарч байгаа 30 цэг, идэвхжил өндөр байгаа 89 цэг байгаа аж. Тиймээс хөл хорио тогтоосон хоёрдугаар сарын 11-14-нийг хүртэл хамгийн идэвхжил өндөр байгаа 89 цэгт хамаарах 119 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараагаар дүүрэг дүүргээр нь тэг зогсолт хийж блоклох байдлаар шинжилгээ авахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн өрх бүрээс шинжилгээ авахдаа тус дүүргийг бүхэлд нь тэг зогсоож байгаад хороо бүрт ойрхон шинжилгээ авах цэгүүдийг ажиллуулна. Нэг дүүрэгт хамгийн ихдээ 72 цаг тэг зогсолт хийх байдлаар бүх өрхийн нэг иргэнээс шинжилгээ авах юм байна. Ингээд Баянзүрх дүүргийн өрх бүрээс шинжилгээ авсны дараа дараагийн дүүрэг тэг зогсолт хийж, шинжилгээг авах байдлаар ажиллах аж.
Л.Баяр