Оросын “Cпутник V” коронавирусний вакцины гол давуу тал нь бусад вакциныг бодвол өндөр үр дүнтэй, хэт бага температурт хадгалах, тээвэрлэх шаардлагагүй гэж Америкийн их сургуулийн шинжээчид үнэлжээ.
“Хэт бага температурт хадгалах боломж багатай улс орнуудад вакциныг зөөвөрлөхөд боломжийн гэдэг нь томоохон давуу тал” гэж Харвардын их сургуулийн Анагаах ухааны факультетийн Халдвар өвчин судлалын тасгийн дарга Дэниел Курицкис хэлжээ.
Огаста дахь Жоржия мужийн их сургуулийн халдвар судлаач Рожер Макартур саяхан Lancet сэтгүүлд гаргасан нийтлэлдээ энэ бэлдмэлийг “нэлээд юм дуулгах шинжтэй” гэж үнэлжээ.
“Маш сонирхолтой технологи. Аденовирусын вектор хэрэглэдэг Жонсон ба Жонсоны вакцин эсвэл Оксфордын их сургуулийн вакцинд хэрэглэснээс өөр арга” хэмээсэн байна.
Стэнфордын их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны төвийн халдвар судлаач Дин Уинслоу “Спутник V” вакциныг цар тахалтай тэмцэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үнэлжээ. Энэ бэлдмэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд туршилтын дөрөв дэх үе шатыг явуулж, РНК-ийн хоёр вакцинтай (Pfizer, Moderna) үр дүнг нь харьцуулалт хийх ёстой гэжээ.