Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун”, “Ходон” нэртэй газарт үүрээр 3,5-3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ