Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр долоон удаагийн газар хөдөлөлт болжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор өчигдөр
09:52 цагт 3.5 магнитуд,
12:20 цагт 4.7 магнитуд,
13:54 цагт 4.1 магнитуд,
14:14 цагт 3.6 магнитуд,
15:14 цагт 4.7 магнитуд,
15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ. Газар хөдлөлт орон нутгийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй байна.
Л.Баяр