2021-02-03 13:191min00

Нийт 27 тусгаарлан ажиглах байранд 1,715 иргэд байна

tusgaar

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Засгийн газрын гишүүд цар тахлын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцсан байна.

Тодруулбал одоогоор улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 27 байранд 1,715 хүн байна. Үүний 1,329 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 386 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа талаар мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй