Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо дөрөв боллоо хэмээн ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдвараар хоёр хүн нас барсан хэмээн өмнө нь бүртгэгдээд байсан бол дахин хоёр хүн энджээ.
Монгол улсад өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 1832 болж дотоодын халдварын тоо 1323 болсон ба 448 хүн эмчлэгдэж байгаа юм.
Л.Баяр