Сэлэнгэ аймгийн малчин айлд хотоос ирсэн 16 настай хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болжээ.
Тодруулбал, Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар өчигдөр 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчимд 16 настай эрэгтэй А нь хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Малчин О-ынд Улаанбаатар хотоос ирсэн 16 настай А-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн урьд шөнө буюу 01.31-ний өдрийн 03.38 цагт эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ