Орос даяар нэгдүгээр сарын 31-нд Германд “Новичок”-ийн хор тайлах эмчилгээ хийлгээд ирсэн даруйдаа саатуулагдсан Алексей Навальный-г дэмжигчдийн жагсаал боллоо.
Нэгдүгээр сарын 23-ны жагсаалын үеэр цагдаа нар харгис хэрцгий, дээрэнгүй хандсан гэх мэдээлэл гарч байсан бол энэ удаад тэд илүү харгис үйлдэл гаргаж, цахилган шокер хүртэл хэрэглэжээ. 5000 орчим хүнийг баривчилсан нь өмнө долоо хоногийнхоос өндөр үзүүлэлт аж.