Нэгдүгээр хороолол орчмын агаар илүү бохирдолтой байна

2021-01-28 08:37
c13664fdecab312a1c9759e331860ab5496b727a

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 108-162 байна. Өнөөдөр өглөөний байдлаар нэгдүгээр хороолол орчмын агаарын чанарын индекс 221 зааж бохирдолтой байна.

Харин Амгалан, Ургах наран орчмоор агаар хэвийн байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Agaar.mn