Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.01.26-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “УОК-оос өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадад иргэдээ татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна.

-Хоёрдугаар сарын 3-ны өдөр БНСУ руу тусгай нислэг хийж 160 иргэнийг татан авна.

-Хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хот руу тусгай нислэг хийж, 160 иргэнийг татан авна.

-Хоёрдугаар сарын 24-ны өдөр Истанбул чиглэлийн тусгай нислэгээр 260 иргэнийг татан авна. Үүнд Европын орнуудад байгаа иргэдээ давхар татна.

-Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ-руу тусгай нислэг хийж 260 иргэнийг тус тус татан авна.

Нийт 840 орчин иргэнийг урьдчилсан байдлаар эх оронд нь ирүүлэх төлөвлөгөө гаргалаа.

Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбогдуулан Сөүл, Токио чиглэлд нэмэлт хоёр нислэгийг хийхээр төлөвлөж байна.

БНСУ руу хийх нислэгээр арваннэгдүгээр сард тусгай үүргийн нислэгт хамрагдсан байсан иргэд, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна. Харин Япон улсын хувьд сүүлийн хугацаанд нутаг буцах иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас бүртгүүлсэн, шаардлага хангасан иргэдийг авна. Турк улсын хувьд нутаг буцах хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Мөн Турк улсаар дамжаад Европын бүсэд нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэдийг татан авна. Транзит нислэгээр ирэх хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа учраас хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ-аас ирэх нислэгээр гуравдагч улсаас цөөн тооны иргэдийг ирүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн