Улаанбал нэврүүлгийн Ч.Лодойсамбуу, Олон улсын хуульч О.Батхүү нарын УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой хэргийн асуудлаарх ярилцлагаас хүргэж байна.
Олон Улсын хуульч О.Батхүү: Сү.Батболд гэдэг хүн энэ асуудалд яг холбоотой юу, үгүй юу гээд хөөгөөд үзэхээр мань хүн 2011 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг юм.
Ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулахдаа хоёр асуудлыг л өөрчилсөн байдаг.
1. Оюутолгойн гэрээний манай талыг зээлж авч байгаа хөрөнгийн зээлийн хүүг бууруулсан.
2. Монгол Улсын эзэмшиж байсан давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлсэн
Ийм хоёр асуудал дээр л тохирсон. Тэгэхээр энэ өнцгөөс харахаар Монгол Улсад ашигтай шийдвэр гарсан байгаа юм.
Монгол Улсад ашигтай шийдвэр гарсных нь төлөө нөгөө талын компани мөнгө өгнө гэдэг асуудлыг логикийн хувьд би ойлгохгүй байгаа юм.
Тэгэхээр Сү.Батболд гэдэг хүний Оюутолгойтой холбогдож байгаа асуудал нь одоогийн байдлаар энэ л байгаа юм.
Эрдэнэттэй холбоотой ямар асуудал үүссэн талаарх мэдээлэл одоогоор надад байхгүй тул мэдэхгүй байна.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Хэн шүүхэд өгөөд, хэн татаад байгаа юм бэ?
Олон Улсын хуульч О.Батхүү: Үүнийг төр засгийн хүрээний хүмүүс л хэлэх байх. Гэхдээ шүүхэд өгнө гэдэг бол буруутай гэсэн үг биш
Жишээ нь би таныг надаас 100 сая төгрөг залилчихлаа гэж хэлээд Хан-Уул дүүргийн шүүхэд өгч болно.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Би залилаагүй байхад ш дээ?
Олон Улсын хуульч О.Батхүү: Тийм. Энэ бол миний гомдлоор үүсэх хэрэг байхгүй юу. Хан-Уул дүүргийн шүүх миний гомдлыг хүлээж аваад долоо хоногийн дотор хэрэг үүсгэх эсэхээ шийднэ. Батхүүгийн нэхэмжлэлтэй, Лодойсамбууд холбогдох 100 сая төгрөгийн хэргийг үүсгэлээ.
Тэгэхээр одоо энэ шүүх дээр явж байгаа асуудлууд бол дандаа л хэрэг үүсгэлээ гэдэг асуудлууд байхгүй юу.
Би чамайг шүүхэд өгөөд 60 хоногийн дотор шийдэх ёстой тийм үү. Би увуулж, цувуулаад нэг жил болгочихоё. Тэр хоорондоо би чамайг хэвлэлээр бичнэ . Наад луйварчин чинь надаас 100 сая төгрөг залилсан асуудлаар шүүхэд дуудагдсан. Баримт нь энэ байна гэж яриад явж байгаад яг шүүх хурал болохоор үнэхээр луйвардсан юм уу, үгүй юм уу гэдгийг шийднэ. Луйвардаагүй гэдэг асуудал гарах юм бол чиний зөв. Луйвардсан бол миний зөв болно. Одоо бол гомдол гаргачхаад тэрийгээ яриад байгаа байхгүй юу.
Эх сурвалж: Улаанбал нэвтрүүлгээс…