2021-01-24 11:221min00

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт хөл хорио тогтоолоо

bayn

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.

Энэ дагуу 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна.

Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй