Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ 2” аяныг өрнүүлсэн. Өнөөдөр НЗДТГ-ын ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан дүүргийн сонгогдсон өрхүүдэд түгээжээ.
Тусламжийг НЗДТГ-ын харьяа алба хэлтсийн ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ 2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.
“Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь нийслэлийн 20.000 өрхөд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийн тусламжийг хүргүүлсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ.